Хүнс, хөдөө аж ахуй
Украины дайн, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж 2023 онд хүнсний хомсдол нүүрлэнэ. 19 сая хүн хоол тэжээлийн дутагдалд, 830 орчим сая хүн өлсгөлөнд автана гэж НҮБ тооцоолжээ. Олон улсад ургац буурна. Оросын бордооны олдоц муу, эрчим хүчний үнэ өдөр, 2022 оны гангийн дараах жил зэргээс шалтгаалж дэлхий даяар тариалангийн хэмжээ буурна. Улаан буудай, эрдэнэ шишийн үйлдвэрлэл буурч, цагаан буудайных өснө. Оросын хоригоос шалтгаалж Украины үр тарианы экспорт бага хэвээр байна. Энэ нь ялангуяа Египетэд хүндээр тусна.
Гэсэн ч эрэлт багасах учир тэнгэрт хадсан хүнсний үнэ хямдарна. EIU-ийн хүнс, ундаа, тэжээлийн үнийн индекс 12 хувиар буурна. Хэтэвчээ гамнахын тулд хүмүүсийн хүнсний сонголт өөрчлөгдөнө. Тухайлбал буудайг шар будаагаар, наранцэцгийн тосыг өөр ургамлын тосоор орлуулна. Хүнсний хангамж эрсдэлтэй байх учир зарим улс хүнсний экспортдоо хориг тавьснаар үнийг өсгөнө.
Ногоон хөгжлийн зорилго ч хэцүүднэ. “Тогтвортой” газар тариалан хөгжүүлэхийн тулд ЕХ хөдөө аж ахуйн шинэ бодлого хэрэгжүүлэх ч уринш хийхээр нөөцлөх талбайн хэмжээг бууруулж, тариа тарина. Газар ашиглалтын талаарх Британийн шинэ хууль нь хүнсийг нарны цахилгаан станцаас илүүд үзэх ч зарим фермерт нүүрсхүчлийн ялгарлаа бууруулсан, байгаль хамгаалсны төлбөр төлнө. Америкийн Фермийн хуульд мөн ижил заалтууд багтана.
АНХААРАХ: Лабораторийн хавч. Эсээс гаргаж авсан сам хорхой, хавчийг Shiok Meats борлуулж, Alt Farm вагюү үхрийн мах хэвлэж эхэлснээр Сингапур лабораторид ургуулсан хүнсний хааб болно. Америкийн Eat Just стартап тахиа “бүтээх” үйлдвэрээ нээнэ.