2021 онд Хятадыг ажиглах өнцгүүд

Г.Орхон
2021-04-08 10:34:07
Ангилал: Олон улс

Коронавирусын цар тахлын улмаас нийгэм, эдийн засгийн маш олон сорилттой тулгарсан хүн төрөлхтнийг 2021 онд юу хүлээж байгаа бол? Зуунд нэг удаа тохиолдох цар тахлын давлагаанд өртсөн хүн бүхэн эл асуултын хариултыг Английн “The Economist” сэтгүүлийн газраас эрхлэн гаргадаг “The World in” тусгай дугаараас олно.

“The World in”-ийн онцгой эрх эзэмшигч “Mongolian Economy” сэтгүүл энэхүү тусгай дугаарыг Монгол хэл дээр 6 жилдээ эрхлэн гаргаад байна.

Уг сэтгүүлд 2021 оны Хятадын эдийн засаг, нийгмийн талаар олон таамаг нийтлэл оруулснаас монгол уншигчдад хэрэгтэй өнцгүүдийг түүвэрлэн оруулав.

Эдийн засгийн өсөлт

2020 онд өсөлт үзүүлсэн цорын ганц эдийн засаг болох Хятадын өсөлт 7 хувь давж, АНУ, Европынхоос илүү байна. Нэг үгээр, цар тахал огт болоогүй юм шиг байна. Зарим судлаач 8-9 хувь өснө ч гэж таамаглаж байна. 2021 онд тус улсын эдийн засаг Европын холбооны ДНБ-ийг гүйцэж түрүүлэх өндөр магадлалтай. Гэхдээ эдийн засагт хуримтлагдсан өрийн асуудал ХКН-ын толгойны өвчин байна.

Импорт

Австралийн экспортын 40 хувийг эзэлдэг Хятад тус улсын зарим бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж, заримыг нь хорьсноор энэхүү тив улсын тасралтгүй өсөлт зогсоно. Хятадууд Австралийн нүүрснээс нүүр буруулж эхэлсэн учир өөр сонголтуудыг боловсруулна. Харин австраличууд нэг талаас  Хятадыг аргадаж эдийн засгаа унахаас сэргийлэх, нөгөө талаас Барууны холбоотнуудынхаа дургүйг хүргэхгүй байх хүндхэн сорилттой тулна.

Хятад дэд бүтэцдээ ихээхэн хөрөнгө хаяснаар зэс зэрэг металл үйлдвэрлэгчдийг дэмжинэ. Хоёр том гүрний маргаан гай болохгүй бол зэсийн салбар, цахилгаан машины үйлдвэрлэл өсөлттэй байна.

Дэд бүтэц

Бүс ба Зам санаачилга үр дүн тааруу байгаа ч үргэлжилнэ. Хятад Улс эрчим хүч, технологи зэрэг салбарт бусдаас хамааралгүй болох хүчин чармайлтаа эрс нэмнэ. Тэд дотоод өсөлтдөө анхаарч, гадаад хөрөнгө оруулалт, худалдаанд бага мөнгө үрнэ. Гэхдээ дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэмжээгээр дэлхийд нэгдүгээр байранд хэвээр байна. Тус улс дижитал дэд бүтцээ сайжруулахаар бэлэн мөнгө цутгаж, үүний ачаар төмөр зам, авто зам, хотын дэд бүтэц үр шимийг нь хүртэнэ.

Мэдээллийн технологи

Технологийн салбарт Америк тэргүүтэй техно-ардчилагчид, Хятад тэргүүтэй техно-авторитар гэсэн хоёр лагерь бий болж эхэлнэ. Хятад, Америкийн операторууд 5G сүлжээгээ өргөтгөх, түүнээсээ мөнгө олохоор мэрийнэ. Гар утасны зах зээл хуваагдаж, Америкийн хоригт орсон HUAWEI сорилттой тулна. Нэн чухал чипний нийлүүлэлт нь тасалдах учир Хятадын зах зээл дэх гар утасны нийлүүлэлт нь багасна. Гэхдээ дотоодын аварга зах зээл, их мөнгө, судалгаа, хөгжүүлэлтийн бааздаа түшиглэж цааш явна.

Эрүүл мэнд

Хятадууд “Вакцины дипломат бодлого” хэрэгжүүлж уншигч та “Хятадын эрүүл мэндийн Торгоны зам” гэсэн нэр томъёо сонсож магадгүй. Шинэ таван жилийн төлөвлөгөөний нөлөөгөөр даатгагч, эмнэлэг, клиникийн салбарт инноваци өдөөгдөнө.

Улс төр

ХКН 100 жилийнхээ ойг тэмдэглэж, ядуурлыг арилгаснаа тунхаглана.  Ойрхи Дорнод, Арабын ертөнцөд Хятадын нөлөө ихсэж, түншлэлийн харилцаа эрчимжинэ.

Хятад-Америкийн геополитикийн сөргөлдөөн, худалдааны дайн үргэлжилнэ. Жо Байдан холбоотнуудаа татан оролцуулж, олон улс, ялангуяа Зүүн өмнөд Азийн орнууд нэг талыг сонгохоос аргагүйд хүрэх бололтой.

Дэлгэрэнгүй анализ, прогнозыг “Дэлхий 2021” сэтгүүлээс

  • Сэтгүүл захиалах холбоос https://rfr.bz/f288kpg
  • Редакциар буюу94092904, 70115476 утсаар /Хүргэлт үнэгүй/,
  • “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар
  • Номын дэлгүүрүүдээр, booklo.mn цахим номын дэлгүүрээр

“Дэлхий 2021” сэтгүүл нь 19 секц бүхий 150 нийтлэл, 82 улсын 15 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд болон 2021 оны цаглабараас бүрдсэн бөгөөд жилийн туршид уншигч таны ширээн дээр байх болно.

Г.Орхон