Ж.Золжаргал: Эдийн засгийн тэлэлт нь эрчим хүчнээсээ болоод боомилогдсон

Sarangerel
2024-10-31 15:11:01
Ангилал: Эрчим хүч

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн

Монголд буруу тогтолцоо, бодит бус эдийн засаг явж ирсний гор нь эрчим хүчээр дамжиж гарч ирж байгаа. Бодит өртөг зардлыг нь тооцохгүйгээр улстөрчдийн хүслийн дагуу үнэ тогтоох нь эдийн засгийг эрүүл бус болгож байгаа юм. Үр дүнд нь эрчим хүчний үнэ тариф хямд боловч монголчууд маш их өртөг төлж байна. Нэгдүгээрт, салбар өөрөө тэр чигтээ алдагдалд орчихоор хаа нэгэн газраас нөхөж таарна. Угаасаа л тэр зөрүүг бүгдээрээ хуваагаад төлж байгаа гэсэн үг. Дээрээс нь үйлдвэрлэл явуулъя эрчим хүч байхгүй. Гэр хороололд, дэд бүтэц дулааны шугам сүлжээ тавъя эх үүсвэр байхгүй. Эдийн засгийн тэлэлт нь эрчим хүчнээсээ болоод боомилогдсон. Нийтээрээ төлж байгаа төлөөс бол энэ. Хоёрдахь буруу үр дагавар нь хувийн сууц, байшинг цахилгаанаар халаах нь маш өндөр өртөгтэй. Хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг.

Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжлийн зохицуулагчдыг улс төрийн нөлөөллөөс холдуулах хэрэгтэй

Эрчим хүч бодит өртөгтөө орвол тэр айлууд маш том алдагдалд орно. Дулааны үнэ бодит өртгөөсөө 60-70 хувь хямдхан. Үр дүнд нь хотын төвөөр баригдсан өндөр шилэн барилгууд тэр чигээрээ дулааны алдагдалтай. Үр дагавар нь улам том нөлөө үзүүлнэ. Энэ нь эдийн засгаа хойш нь татдаг. Энэ чигээрээ явбал эрчим хүчний хэрэглээгээ даахаа болиод сөхөрнө. Тиймээс үнэ тарифыг бодит болгох хэрэгтэй. Эрчим хүчний тухай хуульд үнэ тарифыг тогтоохдоо зардлыг нөхөөд ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэх тухай заалт бий.

Эрчим хүчний зохицуулах хороонд үнэ тариф зохицуулдаг журам бий. Гэвч хэрэгждэггүй. Тэгэхээр Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжлийн зохицуулагч нарыг улс төрийн нөлөөллөөс холдуулах хэрэгтэй. Түүнчлэн эрчим хүчний аж ахуйн нэгжүүд мэргэжлийн, хараат бус үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Түүний дараа арай харьцангуй эрүүлжээд ирэхээр хувийн хэвшлийн тоглолтууд илүү нэмэгдэнэ. Бүр дараа нь хөрөнгө оруулалт, эх үүсвэрүүд татаад эхэлнэ. Төслүүд нэмэгдээд эх үүсвэрүүд олшроод ирэхээр бид хуучин станцуудаа хувьчлах талаар ярьж болно. Монгол Улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулдаг олон эх үүсвэртэй, аймгийн төвүүд дээр дулааны цахилгаан станц, дээрээс нь нар, салхины станц, усан станцтай, олон төрлийн орон даяар тархсан найдвартай ажиллагаатай, нэг нь зогсоход нөгөөдүүл нь зогсдоггүй, холимог, хагас бие даасан системтэй байх