TreeOn төсөл 2030 он гэхэд 1 сая мод тарихаар төлөвлөжээ
PayOn цахим зээлийн аппликейшнаар дамжуулан гар утсаараа байгальд хувь нэмрээ оруулах, бүс нутгийн цөлжилтийн эсрэг мод тарих TreeOn төслийг “Таван Богд Финанс” ББСБ ХХК тогтвортой хөгжлийн хүрээнд санаачилж, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Геоэкологийн Хүрээлэн болон “Ногоон Ази Сүлжээ” ТББ нартай хамтран эхлүүлжээ. Энэ нь гар утсаа ашиглан алхалтаараа ус тооцуулан виртуал орчинд дөрвөн төрлийн модноос сонгон тарих нэг төрлийн тоглоом аж. Зөвхөн алхалтаар ч гэлтгүй санхүүгийн үйлчилгээ авсан бонус оноогоо ч ус болгон ашиглах боломжтой. Ийнхүү виртуал модоо ургамагц байгальд бодитоор тарьдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 500 гаруй мод эрүүл ургаж байгаа юм байна. Мөн тус компанийн харилцагчдын 60 мянга гаруй мод виртуал орчинд ургаж байгаа аж. Виртуал орчинд 25- 35 насны, эрэгтэйчүүд илүү сайн мод тарьдаг нь залуучуудын оролцоо, идэвх сайн байгааг харуулж байгаа юм.